Нэхий хоёр мянга, ноолуур 90 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-16 15:10:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн үнийн мэдээллээр, нэгдүгээр сард нас гүйцсэн эр хонь Улаанбаатар хотод 170 мянган төгрөгийн үнэтэй байв.

Харин Увс аймагт хамгийн бага буюу 111.7 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Төв аймагт 124.4 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр, нэгдүгээр сард үхрийн шир 2 метрээс дээш урттай нь Улаанбаатар хотод 17 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу найман мянган төгрөг, бусад аймагт 9-15 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод 16 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу долоон мянган төгрөг, бусад аймагт 7.5-10 мянган төгрөг байна. Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хоёр мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 41.5 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 32.4-41 мянган төгрөг байна. Ямааны цагаан ноолуур кг нь Улаанбаатар хот, Завхан аймагт 90 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45 мянган төгрөг байна.



Боодол өвс (20 кг) Баянхонгор аймагт 10.6 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөгийн үнэтэй байна.



Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны нэгдүгээр сард нэг тонн үрийн буудайн дундаж үнэ Увс аймагт хамгийн өндөр буюу 700 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу 543.0 мянган төгрөг, нэг тонн таваарын буудайн дундаж үнэ Увс, Дорнод аймагт хамгийн их буюу 600 мянган төгрөг, Өвөрхангай аймагт хамгийн бага буюу 450 мянган төгрөг байна.

Нэг  тонн овьёосны дундаж үнэ Орхон аймагт хамгийн их буюу 700 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 400 мянган төгрөг, ногоон тэжээл нэг тонн нь Архангай аймагт хамгийн их буюу 310 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 225 мянган төгрөг байна. Боодол өвсний (20 кг) дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 10.6 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөг, задгай өвсний дундаж үнэ нэг тонн нь Архангай, Завхан аймагт 250 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 87 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ