"Монголын геологи, хайгуул-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-15 16:37:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ оны гуравдугаар сарын 28-31-нд МПМ цогцолборт болох чуулга уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, МУИС, ШУТИС, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран зохион байгуулна. Чуулга уулзалтын үеэр:

  • Хөрөнгө оруулалтын бизнес уулзалт,
  • Зураглалын шилдэг баг шалгаруулах,
  • Хайгуулын шилдэг баг шалгаруулах,
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал,
  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн,
  • “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн,
  • “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн,
  • Мэргэшүүлэх сургалт,
  • “Цэцээ гүн” спорт, гео-аялал болно. 
Холбоотой мэдээ