Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-15 15:03:58

МОСКВА. /РИА Новости/Дэлхийн хамгийн романтик нисэх онгоцны буудлуудаар Хонконг болон Токио хотын нисэх онгоцны буудлууд тодорчээ. Хамгийн романтик байдлын түвшнийг олон улсын аялал жуулчлалын мэргэжилтнүүд “Kiss&Fly” буюу “Үнсээд, нис” хэмээн нэрлэдэг бүс дэх үнэгүй зогсоолд автомашинаа тавихад үргэлжлэх хугацаагаар нь тодорхойлжээ. Энэ нь нисэх онгоцны буудлын үүдний өмнө байрлах зорчигчдын бууж суухад зориулагдсан бүсийг хэлж байгаа аж.


Мэргэжилтнүүд дотны хүнтэйгээ романтик мөчүүдийг өнгөрүүлж, тэврэлдэх, салах ёс гүйцэтгэхэд хамгийн урт хугацааг зарцуулах боломжийг олгож буй нисэх онгоцны буудлуудыг тодруулахаар шийдсэн байна.


Хонконг болон Токио хотын нисэх онгоцны буудлуудын “Kiss&Fly” бүсэд хайртай дотны хүнтэйгээ 1 цаг 30 минутын хугацааг өнгөрүүлэх боломжтой аж.  Харин Афин хотын нисэх онгоцны буудлын "Kiss&Fly" бүсэд 20 минутын хугацааг үнэ төлбөргүй зарцуулах боломжтой бөгөөд энэ үзүүлэлтээр тус нисэх онгоцны буудал 2 дугаар байрт жагсжээ.


Шереметьево, Домодедово, Внуково зэрэг Москва хотын нисэх онгоцны буудлууд нь Ром, Прага, Лос Анжелес зэрэг бусад хотын адил энэхүү жагсаалтад 3 дугаар байрт оржээ. Тус хотын онгоцны буудлуудын  "Kiss&Fly" бүсэд салах ёс гүйцэтгэх үнэ төлбөргүй хугацаа нь 15 минут аж.


Түүнчлэн 10 минутын хугацааг зарцуулах боломжтой буудлуудад Сингапур, Парис, Франкфурт, Лиссабон зэрэг хотын нисэх онгоцны буудлууд багтсан байна. 

Холбоотой мэдээ