Иранд халдлагын улмаас олон тооны хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-15 17:14:23
Yesukheitumur Tumurbaatar

ТЕГЕРАН. /CNN/. Ираны Систан-Белуджистан мужийн зүүн өмнөд хэсэгт Ираны Хувьсгалт гвардийн цэргийн албан хаагчдыг тээвэрлэж явсан автобус руу амиа золиослогч этгээд халдсаны улмаас 23 хүн амиа алдаж, 17 хүн шархаджээ. Энэ тухай тус улсын “Fars News” агентлаг мэдээлжээ.


Исламын хувьсгал ялсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснээс хойш хоёр өдрийн дараа болсон уг халдлагыг Иран улсаас салан тусгаарлах үзэлт “Jaish al-Adl” террорист бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээжээ. Энэ тухай тус улсын үндэсний мэдээллийн агентлаг мэдээлэв.


Халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийг олж, хариуцлага тооцно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бахрам Кассеми мэдэгджээ.

Холбоотой мэдээ