Дэлхийн шилдэг 13 авьяастанд О.Энх-Эрдэнэ багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-12 18:49:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Америкийн CBS телевизийн The World's Best /Дэлхийн шилдэг авьяастан/ нэвтрүүлэгт Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож байгаа юм. Тэрбээр  өнгөрсөн долоо хоногт шүүгчдээс 97 оноо авч эхний шатаа давжээ.


Тэрээр "Amarillo by Morning" дуугаар шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн бөгөөд, үндсэн гурван шүүгч түүнд хамгийн дээд буюу 45-50 оноог өгсөн байна. Харин туслах 50 шүүгчээс 48 нь тус бүр нэг оноогоо өгсөн аж.


Ийнхүү тус шоунаас одоогоор дэлхийн 13 шилдэг авьяастан шалгарч үлдээд байна. Тэдний дунд Казахстан Улсыг төлөөлөн Монголын Казах ястан Димаш Кудайберген  оролцож, мөн эхний шатаа давж  чадсан бөгөөд шүүгчдээс авсан үнэлгээгээр О.Энх-Эрдэнийн өмнө орлоо.


О.Энх-Эрдэнэ өмнө нь "Монгол" HD телевизийн "Авьяаслаг Монголчууд 2016" шоу нэвтрүүлэгт оролцож, ялагчаар шалгарч байв.


Дашрамд дурдахад, Тус телевизийн шоу нэвтрүүлгийн туслах шүүгчдийн бүрэлдэхүүнд 38 орны, урлаг, соёлын салбартаа нэр хүндтэй 50 эрхэм ажиллаж байна. Тэдний нэгээр Монгол Улсын иргэн, реппер, продюссер О.Баярсайхан буюу Рокит бэй багтжээ.



Холбоотой мэдээ