БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болно гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-12 12:50:55

БЭЭЖИН./РИА Новости/ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Сюанью нар өнгөрсөн даваа гарагт уулзах үеэрээ БНАСАУ болон АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн талууд Солонгосын хойг дахь асуудлыг зохицуулахад хүчин чармайлт гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


“Солонгосын хойг дахь өнөөгийн нөхцөл байдал яриа хэлэлцээ хийх энхийн замаар өрнөж байгааг талууд хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд гаргаж буй БНАСАУ, АНУ-ын хүчин чармайлтыг талууд эерэгээр үнэлж байгаа бөгөөд хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын Ханой хотод болох юм. 

Холбоотой мэдээ