Малаа хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-02-12 13:55:56

Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, 13-нд Ховд аймгийн  ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч хvйтэн жавартай байна.


Иймд малчид малаа хол бэлчээрт гаргахгүй байх,тээвэрчид холын замд явахдаа аюулгүй байдлаа бүрэн хангаж зорчихыг Ховд аймгийн Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. Нийт нутгаар цас орж байгаатай холбоотой хүйтний эрч чангарч байна.

Холбоотой мэдээ