Уламжлалт Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ

Фото
erdenechimeg@montsame.mn
2019-02-08 11:43:06

Ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоогоо батжуулах, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг ёс заншлаа дээдэлсэн, олон зууны турш тэмдэглэж ирсэн монголчуудын үндэсний уламжлалт баяр бол "Цагаан сар" юм. Мөн өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож нэг нас нэмсний баяр билээ.