Ховд аймгийн Онцгой байдлын газар музейтэй боллоо

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-02 16:02:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон сар шинийн баярыг босгон дээр “Албаны түүхэн музей” нээлээ.

Албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын албаны үе үеийн удирдлагуудын түүхэн танилцуулга болон тус газраас төрөн гарсан анхны хурандаа Б.Ганзориг, хурандаа Я.Буянтөр, дэд хурандаа н.Ганбат нарын хэрэглэж байсан дүрэмт хувцас, эд зүйлсийг дэлгээд байна.


Мөн Онцгой байдлын албанд хэрэглэгдэж байсан анхны байлдааны хувцас хэрэглэл, гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын амжилт, аврагчдын багаж зэвсэг зэрэг 180 гаруй үзмэрийг байршууллаа гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



Холбоотой мэдээ