Эво Моралес Венесуэлийн Ерөнхийлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-02 15:14:16

МОСКВА. /ТАСС/. Боливын Ерөнхийлөгч Эво Моралес Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзаж, Венесуэлд улс төрийн хямрал өрнөж буй энэ үед түүнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


“Төрийн эргэлт хийхийг завдаж, цэргийн хүчээр халдан орохыг оролдож буй хүмүүсийн өмнө бид түүнд бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласныг тухайн өдөр нь АНУ хүлээн зөвшөөрснөөс гадна Мексикээс бусад “Лима”-гийн бүлгийн орнууд, Америкийн улсуудын байгууллага хийгээд өөр хэд хэдэн улс хүлээн зөвшөөрсөн юм.


Түүнчлэн Венеуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан бөгөөд АНУ-ын банкууд дахь Венесуэлийн хөрөнгийн зарим хэсэгт тавих хяналтыг Гуайдод шилжүүлсэн юм. 

Холбоотой мэдээ