Хариуцлага алдсан цэргийн албан тушаалтнуудыг ажлаас халав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-31 12:42:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хугацаат цэргийн алба хаагч нас барсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай Батлан Хамгаалах Яамнаас мэдээллээ.


Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр тус цэргийн ангид байлдагч нас барсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тухайн үед хариуцлага алдсан талийгаач цэргийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангай нарыг ажлаас нь халсан байна. Одоогоор тэднийг  хууль, хяналтын байгууллага  шалгаж байна.


Мөн Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа З.Баяраа нарыг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавиагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөв.

Холбоотой мэдээ