Шингэрүүлсэн шатдаг хийн баллон хэрэглэгчдээс 381 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 17:46:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын алба хаагчид Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч  нийт 146 объектод хяналт, шалгалт хийлээ.

Хяналт шалгалтыг Нийслэлийн прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ сарын 14-21-нд явуулсан бөгөөд дээрх байгууллагуудаас 381 зөрчил илрүүлж, газар дээр нь 61 зөрчлийг арилгаж, бусад зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлсэн байна.  

Мөн шалгалтын үеэр ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор  зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт 15 субъектэд шийтгэлийн арга хэмжээ оногдууллаа.

Холбоотой мэдээ