Чилид хүүхдээ хөхөөр хооллох эхчүүдийн эрхийг хамгаалж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-25 13:35:07

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Эхчүүдийн хүүхдээ хөхөөр хооллох эрхийг хүлээн зөвшөөрсөн хуулийн төслийг Чилийн Сенат зөвшилцөн тохиролцжээ. Хүүхдээ хөхөөр хооллож буй эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, энэ эрхийг нь зөрчин, үл хүндэтгэсэн хүнийг 70-300 хүртэл ам.доллараар торгох аж.


Энэхүү хуулийн төсөл нь олон нийтийн газар хүүхдээ хөхөөр хооллож буй эмэгтэйг ялгаварлан гадуурхах, зүй зохисгүй харьцахаас сэргийлэхэд чиглэгджээ. Сүүлийн үед тус улсад иймэрхүү хандлага ихээхэн ажиглагдах болсон байна.


Анагаах ухааны янз бүрийн судалгаа шинжилгээнд шинээр төрсөн хүүхдэд хөхний сүү хамгийн сайн хоол тэжээл болдог бөгөөд бага жинтэй дутуу төрсөн хүүхэд болон өвчтэй хүүхдэд эхийн сүү онцгой ашиг тустай байдаг аж. 

Холбоотой мэдээ