АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын төлөө дахин саналаа өгөх бодолгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-23 15:10:00

НЬЮ-ЙОРК. /ТАSS/. АНУ-ын сонгогчдын дийлэнх олонх нь тус улсын одоогийн төрийн тэргүүн Дональд Трампыг улиран сонгогдохын төлөө бус харин Ардчилсан намаас нэр дэвшигчид саналаа өгөх бодолтой байгааг Харвардын их сургуулийн дэргэдэх Америкийн улс төр судлалын төв болон “Harris Insights & Analytics” судалгааны компанийн хамтран явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. 


Мягмар гарагт нийтэлсэн санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 36 хувь нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг дэмжинэ гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа Цагаан ордны тэргүүн өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдсэн юм. Харин санал асуулгад оролцогчдын 43 хувь нь саналаа Ардчилсан намаас нэр дэвшигчид өгнө гэж мэдэгдсэн байна. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа ирэх жил болно.


Үүний сацуу, АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоход хүргэсэн төсвийн хямрал Ерөнхийлөгчийн нэр хүндэд тийм ч их нөлөө үзүүлээгүй болохыг санал асуулгын дүн харуулжээ. Ерөнхийлөгчийн хувиар явуулж буй Трампын  ажлыг өмнөхтэй адил 45 хувь нь дэмжиж байна. 


Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгад 1500 гаруй сонгогч оролцжээ. 


Холбоотой мэдээ