УИХ, Засгийн газарт банкны зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-23 13:04:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос банкны бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагыг өнөөдөр УИХ, Засгийн газарт хүргүүлээ.

Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 онд таван хувиар нэмэх,  ахмадуудын тэтгэврийг таван жилийн цалингийн дунджаар тооцож олгодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгох шийдвэрийг цуцлахыг шаардаж буй юм.

Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Улс төрчид сонгуулийн үеэр банкны зээлийн хүүг буулгах боломжтой талаар ярьдаг ч огт бууруулдаггүй. Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь иргэдийн орлогыг бууруулж байгаа бодлогогүй алхам юм. Тиймээс манай холбоо өнгөрсөн оны 4 дүгээр улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх чиглэлээр мэдэгдэл, шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Гэвч шаардлагын хүрээнд тодорхой шийдвэр гаргахгүй байгаа тул энэ удаад манай холбооны 14 салбар, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтран дахин шаардлага хүргүүлж байна.

Б.Дэнзэнсамбуу

Холбоотой мэдээ