Японы Хүүхдийг ивээх сан Цэнгэл сумын 130 гаруй малчин өрхөд тусламж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сан өнгөрсөн сарын 29-ний
өдрөөс "Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл" хэрэгжүүлж, Баян-Өлгий аймгийн Баяннуур,
Булган, Цэнгэл сумдын 405 өрхөд тусламж үзүүлэх болсон талаар өмнө нь
мэдээлсэн билээ.
Уг ажлын хүрээнд энэ сарын 22-ны өдөр Цэнгэл сумын 137 өрхөд тус бүр 240
мянган төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж үзүүлсэн байна. Тэрээр зудын
хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй дээрх өрхүүдийн банкин дахь харилцах дансанд 155
мянган төгрөг шилжүүлж, дээр нь 200 кг малын тэжээл олгожээ.
Тусламж хүлээлгэн өгөх үйл
ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцжээ. Тэрээр Японы Хүүхдийг
ивээх сан өнгөрсөн оны долдугаар сард болсон үерийн гамшигт өртсөн Өлгий сумын зорилтот
бүлгийн гэр бүлд дэмжлэг үзүүлж, 680 хүүхдэд тус бүр 200 мянган төгрөгийн мөнгөн
тусламж үзүүлснийг тэмдэглэж, малчин өрхийн амьжиргааг хамгаалах төсөл
хэрэгжүүлж байгаа явдалд талархал илэрхийлсэн байна.