Ван И Франц болон Итали улсад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-21 17:06:19

БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Франц болон Итали улсад энэ сарын 23-27-нд албан ёсны айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


“БНХАУ-Францын стратегийн яриа хэлэлцээг зохицуулагчдын зөвлөлийн 18 дугаар хуралдаан болон БНХАУ, Италийн Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдаанд оролцохоор Ван И Франц болон Итали улсад айлчилна” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ