Д.Трампын хараахан тавиагүй байгаа саналыг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-20 14:37:00

ВАШИНГТОН. /РИА Новости/.Төсвийн хямралыг даван туулах асуудлаархи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хараахан тавиагүй байгаа саналыг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси няцаажээ.


“Д.Трампын санал нь тогтвортой байдлыг сэргээх шударга оролдлого биш юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Зарим ангиллын цагаачид тэр дундаа хууль бусаар АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн насанд хүрээгүй цагаачдыг албадан гаргахаас хамгаалах баталгаа олгож байгаагийн хариуд хилийн аюулгүй байдалд шаардлагатай бүх хөрөнгө мөнгийг олгохыг Д.Трамп санал болгож байна гэж “Axios” цахим хуудас эх сурвалжуудаас иш татан өмнө нь мэдээлсэн байна.


Төсвийн хямралыг зогсоох талаархи саналаа Д.Трамп бямба гарагт илэрхийлэх бодолтой байгаа аж. Хэсэгчилсэн түр зогсолтын улмаас олон зуун мянган албан хаагч цалингүй болж, Засгийн газрын салбар агентлагууд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трампын өгсөн гол амлалтуудын нэг нь АНУ-Мексикийн залгаа хил дагуу хана барих байсан юм. Гэтэл уг ханыг барих 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөвт суулгаж өгөөгүйтэй холбогдуулан Д.Трамп Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

 

Холбоотой мэдээ