Гадаадын зорчигчдын тоо өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-15 18:47:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсын хилээр өнгөрсөн онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрчээ.  

Энэ нь өмнөх оныхоос 153.7 мянгаар өссөн дүнтэй байна. Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 17.8 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Гашуун сухайт, 11.3 хувь нь Алтанбулаг, 6.1 хувь нь Шивээ хүрэн, 13.4 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр 2018 онд гадаадын 598.4 мянган хүн орсон нь өмнөх оныхоос 55.7 мянгаар өсчээ. Тэдний 87.7 хувь нь 30 хүртэл хоног, 10.7 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.6 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна.


Гадаадын зорчигчдын 529.3 мянга нь аялал жуулчлалаар ирж, энэ нь өмнөх оныхоос 60.0 мянгаар өссөн байна.


Хилээр орсон гадаадын зорчигчдын 69.0 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.

Өмнөх оныхоос Тайланд улсын жуулчид 767, Индонез улсынх 161, Турк улсынх 510, Энэтхэг улсынх 424 хүнээр тус тус өссөн бол БНАСАУ-ынх 359, Вьетнам улсынх 243, Австри улсынх 230 хүнээр буурчээ. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 571.5 мянга нь насанд хүрсэн хүн, 398.8 мянга нь эрэгтэйчүүд, 199.6 мянга нь эмэгтэйчүүд, 27.2 мянга нь хүүхэд байна. Гадаадын зорчигчдын 62.3 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.8 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Харин Монгол Улсын иргэдийн хувьд, давхардсан тоогоор 2.5 сая иргэн 2018 онд гадаадад зорчсоноос 1.8 сая нь хувийн журмаар явжээ. Улсын хилээр 2018 онд давхардсан тоогоор 2.7 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх оноос 18.0 мянгаар өсчээ. Нийт тээврийн хэрэгслийн 43.4 хувь нь Замын-Yүд, 19.3 хувь нь Гашуунсухайт, 11.2 хувь нь Шивээхүрэн, 7.4 хувь нь Алтанбулаг, 7.2 хувь нь Сүхбаатар, 11.5 хувь нь бусад боомтоор тус тус нэвтэрсэн байна.

 

Холбоотой мэдээ