ХОМ авах сүүлийн хугацаа ирэх сарын 15-нд дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-15 18:27:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ авах хугацаа ирэх сарын 15-нд дуусна.
Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 290 орчим албан тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг байна.

АТГ-т албан тушаалтнуудын ХОМ-ийг нэгтгэж эмхтгээд байгууллагынхаа цахим хуудас болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг байна. Тэгвэл энэ жилийн мэдүүлгийн хураангуйг хоёрдугаар улиралд багтаан цахим хуудсаараа танилцуулах аж. Мөн өнгөрсөн оны ХОМ-ийн хураангуй цахим хуудсанд хэвээрээ байх юм. Ингэснээр олон нийт сүүлийн хоёр жилийн мэдүүлгийг харьцуулах боломжтой. Мэдээллийг ил тод тавьснаар иргэдийн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хяналт сайжирч байгааг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хэллээ.



Холбоотой мэдээ