Путин ирэх тавдугаар сард Грект айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-12 18:09:09

АФИН. /Sputnik/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Грект хийх айлчлалд Москва болон Афин бэлтгэж байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Приходько мэдэгдэв.

Афин хотын Акрополисийн музейд баасан гарагт болсон Грек, ОХУ хоорондын соёлын жилийн нээлтийн арга хэмжээнд Грекийн Соёл, спортын сайд Аристидес Балтас оролцож, ирэх тавдугаар сард Путин Грект айлчилж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ нь Путины Грект хийх дөрөв дэх удаагийн айлчлал байх болно. Тэрбээр өмнө нь 2001, 2006, 2007 онд Грект айлчилжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ