"Цагаан сар угтах баяр" 16 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-15 22:45:06

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу хамтран зохион байгуулдаг “Цагаан сар угтах баяр” Чойбалсан хотод энэ өдрүүдэд болж байна. 

2002 оноос эхлэн 16 дахь жилдээ хоёр тал ээлжлэн энэхүү баярыг тэмдэглэж ирсэн уламжлалтай. “Цагаан сар угтах баяр-2019”-ын хүрээнд хоёр талын удирдлага ажил хэргийн уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал бодлоо солилцжээ.

Харин өчигдөр Дорнод аймгийн ХДТ, Шинэ барга баруун хошууны “Улаан мөчир” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болсон юм. Зочид төлөөлөгчид өнөөдөр уламжлал ёсоор Баянтүмэн сумын аварга Х.Энхбаатарынд зочилж, монгол ахуй амьдрал, Үзэмчин ястны Жилийн цай уулгах ёслол, нүүдэлчин түмний бэсрэг наадмыг үзэж сонирхлоо.

Холбоотой мэдээ