Михаил Лесиний амь насаа алдсан хэргийг шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-12 13:37:30

ВАШИНГТОН. /ВВС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх агсан Михаил Лесиний амь насаа алдсан хэргийг Вашингтон хотын цагдаагийн газар мөрдөн шалгаж эхэлжээ.

Михаил Лесин өнгөрсөн 11 дүгээр сард Вашингтон хотын зочид буудлаас амь насаа алдсан байдалтай олдсон байна. Түүнийг зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж мэдээлсэн билээ. Гэвч задлан шинжилгээний дүнгээр, тэрбээр толгой руугаа хүчтэй цохиулсны улмаас нас барсан байжээ. Мөн хүзүү, цээж, гар, хөл рүүгээ хүчтэй цохиулсан байсан гэж Вашингтон хотын эмнэлгийн ахлах шинжээч мэдэгдсэн байна.

Тэрбээр өмнө нь ОХУ-ын Мэдээлэл, харилцааны сайд, “Газпром-Медиа холдинг” группын удирдагч байсан байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ