Гарааны компаниуд олон нийтээс хөрөнгө босгох боломжийг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Инновацийн тухай хуульд инновацийн тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд шинэчлэн тусгасан байна. Түүнчлэн гарааны буюу зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компаниуд олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур арилжаалах боломжийг бүрдүүлэх зэргээр хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг хөгжүүлэх талаар заалт оруулсан гэдгийг хууль санаачлагч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурьдлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулсан санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.