Буган хөшөөний соёлыг харуулсан ном олны хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-02 17:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” номын II боть уншигчдын гарт очлоо. Энэхүү бүтээл нь Монголын эртний соёл иргэншлийн гол бэлгэдэл дүр бөгөөд монументал урлагийн шилдэг төлөөлөл болох буган хөшөөний анхны бүрэн каталог болж буй юм. 

Тэргүүн ба дэд ботид Монголын 1241 буган хөшөөний товч тодорхойлолт, гар болон өнгөт гэрэл зураг, зарим дурсгалын дэвсгэр зураг багтжээ. Мөн аймаг тус бүрийн буганхөшөөдийн тархалтын зураг, дурсгалуудын жагсаалтыг хавсаргасан байна. Уг бүтээлийн редактороор Ц.Төрбат ажиллажээ.

Холбоотой мэдээ