Монгол хэлээр урьдчилсан шалгалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийт ЕБС-ийн төгсөлтийн ангийн сурагчдын дунд монгол хэлний шалгалтыг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.
«Дарын» хувийн сургуулийн санаачлагаар зохиогдсон шалгалтын тухай боловсрол соёлын газрын мэргэжилтэн А.Еркегүл,
-Төрийн албаны хэлний шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн сурагчид улсын болон элсэлтийн шалгалтанд оролцох боломжгүй. Үндэсний онцлогтой манай аймгийн сурагчдаас өнгөрсөн жил монгол хэлний шалгалт хоёр дахин авагдсан. Иймд одоо авагдаж буй энэ шалгалт бол бэлтгэл хангах сорилт юм. Энэ жил аймгийн хэмжээнд 1800 орчим хүүхэд арван хоёрдугаар ангийг дүүргэнэ. Энэ удаагийн шалгалтанд 1155 нь оролцсоноос 281 нь 400 хүрэхгүй оноо, бусад нь түүнээс дээш оноо авлаа. Шалгалтаас худам монгол бичгийг бичиж эс чадах, эсээ бичих үгийн сан хомс гэсэн дүгнэлт гарч байна. Ийм шалгалтыг дахин давтан явуулах нь ашигтай. Казах үүхдүүдэд монгол хэлийг бага наснаас нь заахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлмээр байна гэж ярилаа.
Ш.Айзаря