Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт цаас барьцаалах тухай” журам баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-26 16:49:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо энэ оны сүүлчийн ээлжит хуралдаанаа хийж хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа.

Уг журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулах аж.

Мөн “Анд ДД давхар даатгал” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд, тус компанийн оноосон нэрийг “Хубилай давхар даатгал” ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ