Төсөл, хөтөлбөрийн дийлэнх нь гэр хорооллын бүтээн байгуулалт руу чиглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-10 10:39:18
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн нийтийн хурлаар 2016 оны тодотгосон төсвийг баталж 100 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхээр болов.

Төсөл, хөтөлбөрийн дийлэнх нь гэр хорооллын бүтээн байгуулалт руу чиглэжээ. Үүнээс гадна олон нийтийн оролцоотой 20 гаруй ажлыг санхүүжүүлэхэд 320 сая төгрөг төсөвлөв. Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн дөрвөн тэрбум 150 сая төгрөгөөр 100 гаруй төсөл, хөтөлбөр, санхүүжүүлнэ. Үүний 60 орчим хувийг нь гэр хорооллын бүтээн байгуулалтад хуваарилах  бол үлдсэн 40 хувь нь шууд худалдан авалт буюу олон нийтийн оролцоотойгоор хийх ажил юм. Тухайлбал,  Эрдэнэ багт үйлчилгээний нэгдсэн төв барихад 530 сая, Их залуу, Яргуйт багт сайжруулсан авто зам, гүүрэн гарц, Говил багт гэрэлтүүлэг тавина. Мөн Цагаанчулуут багийн 9,10 дугаар гудамжийн дундах тоглоомын талбайг тохижуулахад 56 сая төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн дөрвөн байршилд камер суурилуулахад 15, хоёр багийн ногоон байгууламж нэмэгдүүлэхэд 40 сая төгрөг зарцуулахаар баталжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ