Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 18:15:55

Баян-Өлгий аймгийн 2016 оны  аварга шалгаруулах өсвөр үеийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд аймгийн төвийн болон сумдын ЕБС-ийн эрэгтэй, эмэгтэй 25 багийн 250 гаруй сурагчид оролцож эрэгтэй багаас М.Мухар ахлагчтай “Бастама” БДС-ийн баг тэргүүн  байр, М.Ердос ахлагчтай тавдугаар БДС-ийн баг  дэд байр, С.Айбарыс ахлагчтай “Дарын” БДС-ийн баг тамирчид гутгаар байранд шалгарсан бол эмэгтэй тамирчдаас Н.Ариунзаяа ахлагчтай 2 дугаар БДС-ийн баг тэргүүн байр, Б.Лаура ахлагчтай “Бастама” БДС-ийн баг дэд байр, М.Кыргауыл ахлагчтай Толбо сумын БДС-ийн баг тамирчин гутгаар байранд тус тус шалгарлаа.

Эрэгтэй тамирчдаас “Шилдэг давтлогч”-оор “Дарын” БДС-ийн тамирчин С.Айбарыс, “Шилдэг холбон тоглогч”-оор 2 дугаар БДС-ийн тамирчин А.Ганхүлэг, эмэгтэй тамирчдаас “Шилдэг давтлогч”-оор 2 дугаар БДС-ийн тамирчин Н.Ариунзаяа, “Шилдэг холбон тоглогч”-оор “Бастама” БДС-ийн тамирчин К.Гүлшаш нар шалгарсан байна.

 

Эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр С.Ержан багштай “Бастама” БДС тэргүүн  байр, Ж.Асан багштай тавдугаар БДС дэд байр, Адилбек багштай 2 дугаар БДС гутгаар байранд шалгарлаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ