Төсөв хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар хууль зөрчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 18:12:08

Баян-Өлгий аймгийн  Бугат сумын нутаг, Ховд голын эргээс хууль бусаар хайрга олборлох ажил зогсоогүй байна.

Байгаль орчны газрын ахлах ажилтан С.Мандат энэ тухай мэдээлэхдээ, Нутгаасаа газар усны баялгийг ашиглах, олборлохыг сумын Засаг дарга мэддэг. Гэвч голын эрэгнээс 200 м газраас газрын баялаг олборлохыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл Бугат суманд илрээд байгаа энэ зөрчил хулгайн замаар бус сумын засаг даргын шийдвэрийн дагуу болж байгаа хэрэг. Тэд «төсөв хүрэлцэхгүй байна» хэмээн хууль бус аргаар төсвөө нөхөх ийм буруу арга хэрэглээд байгаа тул үүнийг бид таслан зогсоох арга хэмжээ авахаар болж байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ