Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-21 19:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Тус цэцэрлэгийг нь анх 1954 онд байгуулсан бөгөөд ашиглалтын хугацаа дуусч үйл ажиллагаа зогсоод байсан юм. Хуучин барилгыг нураан дүүргийн төсвийн хөрөнгөөр 8 бүлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ байрыг барьж ашиглалтад орууллаа.


Цэцэрлэг ашиглалтад орсноор 4 дүгээр хорооны сургуулийн өмнөх насны 460 гаруй хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрагдаад зогсохгүй, зэргэлдээ хорооны хүүхэд, багачуудыг хамруулах бололцоотой болж байна.




Цэцэрлэгийн нээлтэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол болон албаны хүмүүс, цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.

Б.Болд

 

 

 

 

Холбоотой мэдээ