Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Үнсгэлжин” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-18 16:57:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хоёр жил завсарлаад байсан “Үнсгэлжин” загварын тэмцээн энэ сарын 16,17 –нд боллоо. Уг тэмцээн гоёл, үндэсний загвар, авангард гэсэн гурван төрлөөр болж нийт 118 оролцогч оролцов.

Сурагчдын авъяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, бие даан сурах чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллагддаг тус тэмцээнийг Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төгс” загварын төв хамтран  зохион байгуулжээ.

Тэмцээний шүүгчээр Хүүхэд, Залуучуудын театрын найруулагч МУСТА Э.Баярмагнай, “Уран элбэг” ХХК- ийн захирал Б.Нүрзэдмаа, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, мисс Б. Аззаяа  нар  ажиллалаа.  “Үнсгэлжин”  охиноор Г. Маралгоо, эрэгтэй моделиор Б.Тэмүүлэн,  “Шилдэг багш”-аар  13 дугаар сургуулийн багш Д.Туул,  дэд байранд  Орхон “Эмпати”,  гуравдугаар  байранд 17 дугаар сургууль шалгарлаа.    

 

Холбоотой мэдээ