Сирийн сөрөг хүчин, олон нийтийн төлөөлөл хоорондын уулзалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-09 15:26:22

ХМЕЫМИМ.  /Sputnik/. Сири дэх ОХУ-ын эвлэрүүлэх төв өчигдөр Сирийн сөрөг хүчний гишүүд болон олон нийтийн төлөөлөл хоорондын уулзалтыг зохион байгуулсан байна.

Сирийн хямралыг цэргийн хүчээр бус, улс төрийн замаар зохицуулах хэрэгтэйг уулзалтад оролцогчид нотолжээ.

Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг ойрын ирээдүйд дуусгана гэж Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид амлалаа гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Мөн НҮБ-ын зуучилж буй Женевийн хэлэлцээнд оролцох зорилготой байгаагаа сөрөг хүчний төлөөлөгчид илэрхийлсэн байна.

Сирийн бүх эх оронч хувиа хичээсэн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлээ орхиж, улсынхаа ард иргэд болон эх орноо хамгаалах нэгэн уриан дор нэгдэх хэрэгтэй гэж уулзалтад оролцсон хүмүүс хэлжээ.

Сирийг эвлэрүүлэхэд шаардлагатай  энхийн үйл явцад тус улсын эх оронч хүчнүүдийг бүгдийг нь оролцуулах хэрэгтэй гэж мэдэгдэлд дурджээ. Мөн эвлэрүүлэх үйл явцаас Сирийн зарим бүлгийг тусгаарлах гэсэн оролдлого нь уг ажиллагааг нурааж, улс төрийн жүжиг болгон хувиргаж болзошгүй гэж мэдэгдэлд дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ