«Диваажин эхийн улан доор байдаг» гэж сударт заажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 09:26:17

Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монголын мусульмаан шашинтнуудын нэгдэл ТББ-аас эхний ээлжинд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тус байгууллагын номлол суртлын ажилтан М.Өсерхан хажы, Энэ өдрийг 1800-гаад оноос дэлхий даяар тэмдэглэдэг баяр болгосон ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй заяагдсаныг ариун судар «Кураанаар» зургаадугаар зуунаас тунхаглан зарласан. Тухайлбал уг номонд «Диваажин эмэгтэй хүний улан доор байдаг» гэж заасан нь эмэгтэй хүн бүхнээс илүү хүндэтгэлтэй гэсэн утгатай. Харин тэрнээс өмнө арабчууд эмэгтэй хүнийг хүн гэж тоож үздэггүй, охин хүүхдийг төрмөгц нь элсэнд булж алдаг заншилтай байсныг энэ тунхаглалаас хойш эрс зогсоосон. Энэ шашны номлолоор бол үртэй эх хүн бол хэнээс ч илүү хүндэтгэлтэй, тэд ямар ч ажил алба эрхэлдэггүй байлаа ч эзэн хаанаас илүү их эрх ямбатай гэж үздэг. Иймд хүний ухамсар, оюун ухаан дээд зэргээр хөгжсөн бидний энэ үед эмэгтэйчүүдийн эрхийг ямарваа нэг хэмжээгээр зөрчсөн явдал гарч болохгүй гэж ярилаа.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ