“Талибан” бүлэглэлийн гол коммандлагчдын нэг амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-03 11:19:10

КАБУЛ. /VOA/. АНУ тэргүүтэй эвсэл Афганистаны өмнөд нутгийн Хельмэнд муж дахь террорист “Талибан” бүлэглэлийн босогчдын түшиц газарт агаарын цохилт өгч, тус бүлэглэлийн гол коммандлагчдын нэгийг устгасан байна.


Мужийн холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, “Талибан” бүлэглэлийн захирагч, ахмад Муллах Абдул Манан Акхунд бямба гарагийн орой амь үрэгдсэн аж.


“Талибан” бүлэглэлээс энэ талаар мэдэгдэхдээ, бидэнд нөхөж болшгүй асар их гарз хохирол учирлаа хэмээгээд, гэсэн хэдий ч энэ явдал Афганистаныг хяналтандаа оруулах бидний хүчин чармайлтад огтхон ч нөлөөлөхгүй гэжээ.


Харин Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Нажиб Даниш “AFP” агентлагт ярилцлага өгөхдөө, "М.Акхунд амь үрэгдсэн нь Афганистаны зүүн хэсэг дэх босогчдод хүнд цохилт болохын зэрэгцээ тэдний сэтгэл зүрхийг мохооно" гэж хэлсэн байна.


Хельмэнд мужийн томоохон газар нутгийг “Талибан” бүлэглэлийн босогчид хяналтандаа оруулаад байгаа юм. 

Холбоотой мэдээ