Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 11:34:38

Баян-Өлгий аймагт Сум хөгжүүлэх сангийн хуваарилалт, хэрэгжилт, олгогдсон зээлийн эргэн төлөлт тус аймагт хангалттай биш байна.

Ногооннуур сумынхан 149 сая, Цэнгэлийнхэн 148 сая, Өлгий сумынхан 118 сая төгрөгийн өртэй байна. Эдгээр зээлийг төлүүлэх, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад үзлэг ийх ажлын хэсэг томилж байгаагаа дотоод аудитын албаны дарга Х.Хайратхан мэдэгдлээ. Мөн цахим данс нэвтрүүлэх ажил бүрэн цэгцрээгүй, тухайлбал боловсролын салбарынхан болон Өлгий сумын ЗДТГ-ынхан энэ ажил үүргээ гүйцэтгэхийг тэр санууллаа.  

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ