Цасан шуурганаар амиа алдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:00:51

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүчтэй шуурсан цасан шуурганаар Буянт сумын Д. гэдэг малчин эмэгтэй осгож амиа алдлаа.

Тэрээр уруудсан 400 гаруй хонь ямаагаа тогтоохоор явахдаа тамир тэнхээгээ алдахад хамт явсан хүү нь тусалж, үүрээд явсан ч нэмэр болсонгүй амьсгаа нь тасарчээ. Тус аймгийн ихэнх малчид байшин, малын хашаа хороотойн дээр онцгой байдал, ус цаг уурын байгууллагаас цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тухай орон нутгийн радиогоор хэд хоногийн өмнөөс сонордуулж байсан юм.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ