Бен Карсон ерөнхийлөгчийн сунгаанаас гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-05 11:43:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, мэдрэлийн мэс засалч Бен Карсон Цагаан ордны тэргүүний төлөөх өрсөлдөөнөөс гарлаа. Тэрбээр энэ тухайгаа Мэриленд муж улсад баасан гарагт болсон намын идэвхтнүүдийн улс төрийн бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Би ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа дуусгаж байна” гэж Карсон хэлээд үүний оронд АНУ-ын хүн амын христ шашинт төлөөлөгчдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах олон нийтийн байгууллагыг тэргүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.

Бен Карсон урьд нь нам дотроос нэр дэвшигч тодруулах сүүлийн санал хураалтуудын дүнгүүд гарч эхэлсний дараа улс төрд өөрт нь ирээдүй байхгүй байгаа болохыг хэдийн мэдэгдсэн билээ. Тэрбээр маш бага хувийн дэмжлэг авчээ.

Карсон сунгаанаас гарснаар тэрбумтан Дональд Трамп, Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз, Флорида муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Марко Рубио, Огайо муж улсын захирагч Жон Кейсик гэсэн дөрвөн хүн Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд үлдэж байгаа юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ