Иргэд нэгдэж “Хөршийн холбоо” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-05 12:15:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Гэртээ ганцаараа байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дээрэлхэж хулгай хийх гэж байсан бүлэг этгээдийг “Хөршийн холбоо”-ны гишүүд үйлдэл дээр нь барьжээ. Тэднийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.


Орхон аймгийн Баян-Өндөр сум гэр хорооллын багтаа “Хөршийн холбоо” байгуулан ажиллаж байна. Тэд хулгай, дээрмийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, орчин тойрноо цэвэрлэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийдэг юм. Хөршийн холбоо 1000 гишүүнтэй. Тэд сайн дураараа цалин, хөлсгүй ажилладаг юм.

“Хөршийн холбоо” байгуулагдсанаар гэр хороололд гарах хулгай, дээрэм багасч байгаа тул орон сууцны хороололд туршлага аван “Хөршийн холбоо” байгуулах хэрэгтэй гэж Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга М.Баасансүрэн хэллээ.


Холбоотой мэдээ