“Toyota” 330 мянга гаруй машинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-03 11:15:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Takata” пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний ажиллагаанд согог илэрсний улмаас Японы “Toyota” компани дэлхий даяар нэмээд 331 мянга орчим машинаа эргүүлэн татах болсноо мэдэгджээ.

Тус компанийн мэдээлснээр, эргүүлэн татаж буй машинуудын 198 мянгыг нь АНУ-аас татна. Америкт 2008 оны “Toyota Corolla” болон 2008-2010 оны “Lexus SC 430” загварын автомашинуудад согог илэрсэн байна.

Европоос “Toyota Avensis” болон  “Lexus SC 430” загварын 86 мянган автомашиныг эргүүлэн татах бол Азийн орнуудаас 3000 гаруй машинаа татна.

Бүх гэмтэл согогийг автомашин үйлдвэрлэгч үнэ төлбөргүй засч өгнө. “Takata” фирмийн аюулгүйн дэр суурилуулсан, “Toyota”-гийн эргүүлэн татсан автомашины тоо дэлхий даяар 15.3 сая гаруй болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ