"Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн хувьцаа хамгийн их хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-02 18:35:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 77,997,280.00 төгрөгийн үнийн дүн бүхий 352,572 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөв.


Тодруулбал 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 11.08 хувиар, "Шарын Гол" ХК-ийн SHG хувьцаа 5.21 хувиар  буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" ХК-ийн MNH хувьцаа 14.04 хувиар, "Ремикон" ХК -ийн RMC хувьцаа 12.09 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 0.09 хувиар өсч, 20612.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,411,756,870,714.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ