Бичил уурхай эрхлэгчид сайн үйлсийн аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-02 21:53:50


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн бичил уурхайчдын нэгдсэн холбооноос “Сайн үйлс сэтгэлийн дэм” аяныг өрнүүлж эхлээд байна. Энэ хүрээнд бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн гишүүдийн зүгээс зорилтот бүлгийн 10 өрхөд тус бүрт нь хоёр тонн нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, нэг өрхөд портер түлшний мод олгож амьдралд нь дэм болсон юм. Түүнчлэн, Улаангом политехник коллежтэй хамтран ажилладаг бичил уурхайчид тус сургуулийн нэг ангийг тохижуулахад зориулж 500 мянган төгрөг хандивласан байна.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Бичил уул уурхай эрхлэгчдийг хоёрдогч ажлын байранд шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд Увс аймгийн бичил уурхайчдаас 35 хүн өнгөрсөн онд Улаангом политехник коллежийн оёдолчин, жимсчний сургалтад хамрагдаж, улмаар жимс жимсгэнэ тариалах, оёдлын цех ажиллуулах зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Сайн үйлсийн аяны хүрээнд уул уурхай бүхий сумдын удирдлагууд, байгаль орчны хяналтын байцаагч нар, бичил уурхай эрхлэгчдийн хамтарсан сургалт зөвлөлгөөн өчигдөр болж, бичил уурхайчдын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.

 

 

Холбоотой мэдээ