“Монгол тарвас” шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 18:42:00

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумынхаа хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгарууллаа. Есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан “Нэг суурин-Нэг үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд нийт 30 гаруй баялаг үйлдвэрлэгч оролцсон бөгөөд Сайншанд сумын брэнд бүтээгдэхүүнээр Ё.Эрдэнээ захиралтай “Монгол тарвас” ХХК, шилдэг үйлдвэрлэгчээр Ц.Бат-Эрдэнэ захиралтай “Гэрэлт шанд” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр Г.Эрдэнэжаргал захиралтай “Хос мэнд” ХХК тус тус шалгарсан юм. 

“Цагаан цав”-ын гэгддэг  энэхүү тарвас нь монгол үрээр тарьсан болц, амт чанар сайтай олон жилийн туршилтаар баталгаажсан, улс аймагт танигдсан шилдэг бүтээгдэхүүн юм.  Сайншанд сумаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаа нь  чанартай, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж, иргэн бүрийг урамшуулах, тэдний үйлчилгээг сурталчлах, хэрэглэгчдэд ойртуулахад ихээхэн  үр дүнгээ өгдөг томоохон ажлын нэг юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд