Хөрөнгийн бирж арилжаанд тулгуурласан сургалт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 18:41:01

Монголын Хөрөнгийн бирж арилжаанд тулгуурласан сургалт явуулах гэж байна.

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт нь иргэд, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны шинжилгээ хийж, оновчтой багц бүрдүүлэн, арилжаанд оролцох талаар мэдлэг олгодог. Мөн Хөрөнгийн биржийн арилжааны систем дээр захиалга өгч, Засгийн газрын бонд, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, практик сургалтад хамрагдах боломжтой. Тус сургалтын үеэр үнэт цаасны арилжаанд оролцох харилцагчийн дансыг нээх боломжоор хангах гэнэ.


Сургалтыг 2005 оноос өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд сургалт энэ сарын 21-нд эхэлнэ. Сургалтын үргэлжлэх хугацаа ажлын 5 хоног аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд