Оростой хамтран ажиллах нь эн тэргүүний зорилт гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-31 12:12:44

МЕХИКО. /РИА Новости/Оростой хамтран ажиллах нь эн тэргүүний зорилтуудын нэг юм гэж Мексикийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор үзэж байна хэмээн Оросоос Мексикт суугаа элчин сайд Виктор Коронелли мэдэгджээ.


“Лопес Обрадорын засгийн газартай бид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй уулзах завшаан надад тохиосон бөгөөд Оростой харилцаа холбоотой ажиллах нь түүний эн тэргүүний зорилтуудын нэгт багтдаг болохыг тэрбээр батлан мэдэгдсэн. Мексик улс манай орны хувьд үргэлж Латин Америкийн орнуудын гол түншүүдийн нэг байсан” гэж тэрбээр хэлсэн байна.


Түүнчлэн түүний мэдэгдсэнээр, хоёр улс хоорондын визийн горимыг цуцлах сонирхолтой байгаагаа Лопес Обрадор илэрхийлжээ. Энэ талаархи хоёр улсын хэлэлцээр нь түүний засгийн газрын Оросын талтай байгуулах анхны хэлэлцээр байх болно гэж Л.Обрадор хэлсэн байна. 

Холбоотой мэдээ