Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн их хувь нь БСШУСЯ-нд ногдож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Ирэх онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын
төлөвлөлтийн дийлэнх буюу
30 гаруй хувь нь БСШУСЯ-нд ногдож байна.
Энэ талаар өнөөдөр болсон “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын
төлөвлөлт” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг дээр хөндөж байв. Цаашлаад, хөрөнгө оруулалтын
төлөвлөлтийн 24.5 хувь нь Зам тээврийн хөгжлийн сайдад, Сангийн сайдын
мэдэлд 12.9 хувь, Эрчим хүчний сайдад 6.4 хувь, БХБ-ын сайдын
мэдэлд 6.3 хувь, Эрүүл мэндийн сайдад 5.5 хувь, бусад сайд нарт 13.9 хувь
нь ногдож байна.
Хөрөнгө оруулалтын зардлын дийлэнх буюу
85.3 хувийг барилга байгууламж эзлэж буй бол их засвар 6.5 хувь, тоног
төхөөрөмж 17.9 хувь, ТЭЗҮ 0.3 хувийг тус тус эзлэх нь. Шинээр олон
сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлэх боловч шинэ нэгдсэн эмнэлэг ба хүүхдийн
эмнэлгийн барилгад төсвийн
хөрөнгийг харьцангуй бага төлөвлөсөн байгааг
хэлэлцүүлэгт оролцсон судлаачид хэлж байв.
Б.Болд