"Чадварлаг алба хаагч"-аар зохицуулагч Б.Амарсанаа шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-29 17:13:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны "Чадварлаг алба хаагч"-аар Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, ахмад Б.Амарсанаа шалгарав.

Тус алба сар бүр  бусдыгаа хошуучлан, үр бүтээлтэй ажилласан алба хаагчыг шалгаруулж, урамшуулдаг юм. 

Тэрээр энэ сард дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд, жолооч нарт мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор Чингэлтэйн замд анхааруулах самбар байрлуулах ажилд идэвхтэй оролцсон. Мөн ерөнхий боловсролын 140 дүгээр сургууль, 222, 242, 103 дугаар цэцэрлэгүүдийн ойр орчмыг аюулгүй бүс болгох зорилгоор шаардлагатай тэмдэг тэмдэглэл, хайс хашлага, хурд сааруулагч зэргийг байршуулах ажилд ойр орчмын ААН-үүдийг татан оролцуулжээ. 


Холбоотой мэдээ