Эрдоган Саудын Арабын хунтайжтай утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-25 12:26:28

МОСКВА. /ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган  өнгөрсөн лхагва гарагт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальмантай утсаар ярьсан тухай Туркийн ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны цахим хуудаст нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


Талууд энэ үеэр сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахад хамтарсан хүчин чармайлт гаргахын ач холбогдлыг хэлэлцжээ. Утсаар ярих санаачлагыг угсаа залгамжлах хунтайж гаргасан байна. 

Холбоотой мэдээ