Цульхирийг хамгаалах шаардлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 11:58:29

Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин гэх мэт говийн сумдад цулхир ихээр ургадаг. Нутгийн иргэд ч хүнсэндээ хэрэглэж заншжээ.

Шивүүрт Цульхир Agriophyllum pungens Цульхир нь элсэнд ургадаг элсний ургамал. Хар өнгийн үр боловсруулдагтай холбоотой цул хар гэдэг үгнээс гаралтай ийн нэрийдсэн гэх нь ч бий. Цульхир нь элсний нүүдлийг тогтоон барих ач холбогдолтой. 5-7 жил ургаж байж үрлэж үрээ тараадаг учраас тархан ургах нь бага.

Сүүлийн үед ард иргэд эмчилгээ, хүнс, ахуйн зориулалтаар ихээхэн хэрэглэх болсон нь устахад нөлөөлөх, улмаар цөлжилтийг нэмэгдүүлэх аюултай болжээ. Иймээс энэхүү ургамлыг хамгаалах нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь дэлхийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр жил бүрийн 3 сарын 3-нд тохиодог. Энэ онд амьтан, ургамлын ирээдүй бидний гарт уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ