“Дакар ралли-2019” уралдаанд Монголын баг ур чадвараа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил 41 дэх удаагаа зохион байнуулах "Дакар ралли-2019" авто машины уралдаанд монгол залуус оролцохоор болжээ.
Энэхүү 5000 км замыг 10 үе шаттай туулах уг уралдааны нийт замын 70 хувь нь элсэн цөлд үргэлжилнэ. "Дакар ралли-2019" авто уралдааны SXS төрөл буюу UTV ангилалд оролцох Монголын багийн багийн жолоочоор Ө.Бямбацог, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, механикчаар Б.Баттөр нар ажиллахаар бэлтгэлээ базааж байна.